24.1 C
Ulaanbaatar
Баа, 25 6 сар 2021 18:19:51
Нүүр хуудасХөрөгШведийн Roxette хамтлагийн гоцлол дуучин Мэри Фредрикссон таалал төгсчээ

Шведийн Roxette хамтлагийн гоцлол дуучин Мэри Фредрикссон таалал төгсчээ

Дуучин Roxette хамтлагийн гоцлол дуучин Marie Fredriksson тархины хорт хавдартай 17 жил тэмцсэний эцэст өдгөө 61 насандаа таалал төгслөө.

Даваа гарагийн өглөө Шведийн поп од, “It Must Have Been Love, Listen to your heart” хитээрээ дэлхий дахинд алдаршиж байсан Шведийн Roxette хамтлагийн гоцлол дуучин Мэри Фредрикссон урт хугацааны турш хорт хавдартай тэмцсэний эцэст 61 насандаа таалал төгссөнийг 12-р сарын 9-ны өдөр менежер нь мэдэгджээ.

Энэхүү мэдээг сонссон түүний хамтрагч Пер Гессл “Юмс хэзээ ч ижил байж чадахгүй. Хийсэн бүх зүйлд чинь баярлалаа Мэри. Чи бол гайхамшигтай уран бүтээлч, дуу хоолойны мастер байсан. Миний хар, цагаан дуунуудыг хамгийн гоё өнгөөр будаж өгдөг байсанд чинь баярлалаа” гэж эмгэнэлээ илэрхийлсэн байна. Тэр бас 40 гаруй жил уран бүтээлийн хамтрагч байсан Мэриг өөрийн “хамгийн гайхамшигтай найз” гэж онцолжээ.

Дэлхийн зах зээлд амжилт олсон Roxette-ийн анхны дуу нь 1989 онд гарсан “The Look” байв. Тухайн жилдээ US Billboard-ийн нэгдүгээрт энэ дуу бичигдэж, дараа нь “Joyride”, “Listen to Your Heart”, “It Must Have Been Love” зэрэг хитүүд нь гарсан юм. Сүүлд дурдагдсан дуу нь Ричард Гир, Жулиа Робертс нарын гол дүрд нь тоглосон Холливүүдийн “Pretty Woman” киноны дуу болж байжээ.

-Шведийн өмнөд хэсгийн Оссё тосгонд төрсөн Мэри Фредрикссон 1980-аад оны үед Гесслтэй танилцсанаар урлагийн замналаа эхэлж байв.
– Шведийн од, уран бүтээлч Marie Fredriksson 1986 онд Пер Гесслтэй хамт “Roxette” гэх поп дуэт хамтлаг үүсгэсэн.
– Тус хамтлаг дэлхийн хэмжээнд 75 сая бичлэг зарж, 10 студийн цомог бичсэн

Тэрээр анх 2002 онд гэртээ татаж унасныхаа дараагаар шинжилгээ өгөхөд тархины хорт хавдартай болохоо мэдэж байжээ.

Хэдэн сарын турш завсаргүй цацраг туяа, хими эмчилгээ хийсний дараа Marie-гийн нэг нүдэнд өөрчлөлт орж цаашид юмс харах чадвараа алдаж харааны бэрхшээлтэй болсон бөгөөд мөн сонсголын бэрхшээл үүссэн байна. – Энэ үйл явдлын дараа тэр хэдэн сар ярьж чадаагүй байна.
2005 онд Marie эрүүл болсон бөгөөд, цаашид эмчилгээ хийх шаардлагагүй болсон хэмээн мэдэгдэж байжээ.

Гурван жилийн өмнө Marie эмчийн тушаалаар хамтлагийн аялан тоглолтыг цуцлахаар болжээ.

Хөгжмийн зохиолч гурван жилийн өмнө эмчийн заавар зөвөлгөө авч аялан тоглолтоо өндөрлүүлсэн бөгөөд нөхөр Микаэль Болёос болон тэдний хоёр хүүхэд, 26 настай охин болох Инез Жозефин, 23 настай хүү болох Оскар нарынхаа асар их өөрийг нь гэсэн хайр, хичээл зүтгэлийг нь бодон амь зуун тэмцдэг байжээ. Дуучны оршуулгыг зөвхөн нөхөр, хоёр хүүхдийнх нь оролцоотой зохион байгуулахаар болсныг Roxette хамтлагийн менежмэнтийг хариуцдаг Dimberg Jernberg Management компани мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН