Нүүр хуудасМэдээШЕЗ-ийн Н.Лүндэндорж гавьяаныхаа амралтанд гарчээ

ШЕЗ-ийн Н.Лүндэндорж гавьяаныхаа амралтанд гарчээ

ШЕЗ-ИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ, ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН НАРЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ, Л.АТАРЦЭЦЭГИЙГ ТОМИЛОВ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Мөн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай” зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН