-24 C
Ulaanbaatar
Дав, 01 3 сар 2021 06:33:12
Нүүр хуудас Бусад Шоколадтай бялуу хийх хялбархан арга

Шоколадтай бялуу хийх хялбархан арга

Баатархүү овогтой Мягмарнаран нь Улаанбаатар хотод интернэт бялуу захиалгаараа олонд танигдсан. Таван жилийн өмнөөс эхлэн гэрээрээ бялуу хийж үйлчлүүлэгчдийнхээ хүртээл болгож эхэлжээ.
Тэрээр “Хүүхдийн сэвлэг үргээх ёслолын бялуу”, “Төрсөн өдрийн бялуу”, Хуримын бялуу”, Хүүхдийн нэг насны ойн бялуу” зэргийг маш гоёор дүрслэн хийж Монголын бялууны ертөнцөд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй нэгэн билээ. Манай “Гурванзөв” вэбсайтаас уншигч та бүхэн Дан Даны ээлжит амтат жоруудыг уншаарай.

 

Орц:

1. 10 Ширхэг өндөг

2. Эсэн чихэр 200 грамм

3. Масло 50 гр /хайлуулсан байх/

4. Шоколад 150 грамм /хайлуулсан байх/

5. Какао 50 грамм /шигших/

6. Гурил 200 грамм / шигших/

7. Бэкинг Повдер 6,5 ц/х

1.10 ширхэг өндөг шар дээрээ 150 грамм элсэн чихрээ хийж холигчид холино. 2. Бэлэн болсон хольц дээрээ хайлуулсан 50 гр масло болон 150 грамм шоколадаа хийж сайтар хутгаж өгнө. 3. Шигшсэн гурил, какао хоёроо нэмж хутгана.

2. Хоёр дахь алхам Мерэнг хийх заавар 10 ширхэг өндөгний цагаанаа холигчид холиод дээрээс нь 50 грамм элсэн чихрээ 25 грамм, 25 граммаар нь хуваан хийж холино. Уг цагаан хольц доошоо харуулахад унахгүй өтгөн байх ёстой.

Эхний бэлэн болсон хольц дээрээ бэлэн болсон меринг цагаанаа гурван хэсэг болгон хуваан бага багаар хийж хутгана.

Хутгахдаа Мериг цагааны хөөсийг унагахгүй зөөлөн холино. Ингээд бэлэн болсон зуурмагаа 160 хэмийн шарх шүүгээнд 20 мм-ийн диаметрийн хэвэндээ хувааж хийн 45-55 минут шарна. Зуухнаас гаргаад хөргөөд 3-4 цаг хөргөгчид бүрэн хөргөнө.

Бүрсэн шоколадны крем Хар шоколад 200 гр /хайлуулах/ Крем чийс 200 гр /хайлуулах/ Хайлуулсан шоколад болон крем чийсээ хольж хөргөгчид 2 цаг байлгана.

Хүрээг нь саатай шоколад, цагаан шоколад 100 гр виппинг крем 80 гр хоёроо мөн адил хайлуулан холино. Бэлэн болсон хольц дээрээ боронзон цагаан саа хийж урсгаснаар таны хүрээний чимэглэл бэлэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН