-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 04:31:55
Нүүр хуудас Мэдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 21 аймагт орон тооны улсын байцаагчтай болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 21 аймагт орон тооны улсын байцаагчтай болно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд бүх аймгуудад Улсын байцаагч томилон ажиллуулахаар зорьж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ШӨХТГ-ын Улсын байцаагчийг томилоод байна.

Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан орон нутагт Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийгхангуулах, ингэхдээ төрийн үйлчилгээг орон нутаг, анхан шатны нэгжид хүргэхээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 онд дэвшүүлсэн зорилтуудыг дэмжиж ажиллахыгШадар сайд аймгийн Засаг дарга нартай байгуулах 2021 оны гэрээнд тусгалаа.

Тус гэрээнд Өрсөлдөөн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх орон тооны улсын байцаагчтай болох, тэдний ажилд шаардагдах төсөв, цалин, урамшуулал /нэмэгдэл хөлс/- ыг орон нутгийн төсөвт тусган олгох, тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлж бүх талын дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН