Нүүр хуудасВидеоШүлхийгээр өвдсөн малын махыг шинж тэмдэг арилснаас 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж...

Шүлхийгээр өвдсөн малын махыг шинж тэмдэг арилснаас 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэж болно

Улсын хэмжээнд 16 аймгийн 98 сумын 181 голомтод шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Эдгээр голомтод шүлхий өвчний ил шинж тэмдэгтэй 22,300 мал бий. 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад шинж тэмдэгтэй малын тоо 10 гаруй мянгаар цөөрсөн гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны кодод зааснаар шүлхий өвчин туссан малыг шинж тэмдэг нь арилаад 28 хоносны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

Гол нь антибиотикийн үлдэгдэл бий юу гэдгийг тандах ажил хийгдэж байгаа. Түүнээс шүлхий өвчнөөс болоод хүний эрүүл мэндэд сөрөг, аюултай байдал үүсэхгүй гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Мал эмнэлгийн хяналт эрсдэлийн үнэлгээний газрын дарга хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН