Нүүр хуудасМэдээШӨХТГ, АТГ-тай хамтран ажиллана

ШӨХТГ, АТГ-тай хамтран ажиллана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн Зөвлөлийн дарга Г.Ганбат, гишүүн Д.Гантөмөр нарыг хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн Зөвлөлөөс хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, дараах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

– Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаанд хяналт тавих хүрээнд авилга, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд баримт материалыг Авилгатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах, Олон нийтийн зөвлөлийн зүгээс тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хяналт тавьж, хамтран ажиллах.
– Төрийн захиргааны байгууллагуудын хуулиас давсан хэм хэмжээ бүхий аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон өрсөлдөөнийг хязгаарлаж, аж ахуйн нэгжийг зах зээлд нэвтрэхэд саад учруулж буй зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж шаардсан дүрэм, журмыг хамтран хянах, хүчингүй болгох.
– Албан хаагчдын авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, эрсдэлийг буруулах чиглэлээр соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх.
– Төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын зүгээс өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийн цаана авилга, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөл байж болзошгүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн Зөвлөлийн хамтын ажиллагаа, ажлын уялдааг холбоог хангахад хамтран ажиллах.
– Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх, олон нийтэд хандсан нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, сурталчилхад харилцан дэмжиж ажиллах.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН