Нүүр хуудасМэдээШӨХТГ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

ШӨХТГ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын тайланг мэдээллээ.

ШӨХТГ “Сугалааны бөмбөлгийг гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсон. Үүний хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна. Мөн өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 139 албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 иргэдээс зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөгийн хонжвор хожсон байна. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлын шаардлагатай өөрчлөлт оруулах хэрэгтэй учраас НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ” гэв.

Мөн ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.

Түүнчлэн Монгол Улсын нийт төсвийн 80 хувийг татвар, татварын 20 хувийг НӨАТ бүрдүүлдэг учраас сугалааг зогсоовол НӨАТ-ын буцаан олголтыг хэдэн хувь болгож нэмэгдүүлэх талаар нарийн судалгаа хэрэгтэй гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН