Нүүр хуудасМэдээШӨХТГ: Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ШӨХТГ-аас төлөвлөгөөт хяналт, шалгалт...

ШӨХТГ: Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ШӨХТГ-аас төлөвлөгөөт хяналт, шалгалт эхлүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэллээ. Хяналт шалгалтын ажил өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Уг хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулна. 

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллана. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН