Нүүр хуудасНийгэм"Щелкунчик" Цөмөгч цэрэг ба Хулганын хаан жүжгийг арванхоёрдугаар сарын 9-нөөс толилуулна

“Щелкунчик” Цөмөгч цэрэг ба Хулганын хаан жүжгийг арванхоёрдугаар сарын 9-нөөс толилуулна

Монгол хамгийн отгон театр болох Pro  театрын уранбүтээлчид өнгөрсөн 3-р сард Францын алдарт зохиолч В.Хюго гийн “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгон туурвиж үзэгчдийн хүртээл болгоод байсан бол энэ удаа Э.Т.А.Гофманы үлгэр болон П.И.Чайковскийгийн хөгжмөөс сэдэвлэн “Щелкунчик” Цөмөгч цэрэг ба Хулганы хаанжүжгийг ирэх 12 – р сарын 09-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Тус жүжгийг 4-с дээш насны бүх хүн үзэх боломжтой бөгөөд хүүхэлдэйн театр, сүүдрийн театр, драмын театрын олон төрлүүдийг ашиглан драмын жүжиг хэлбэрээр туурвиж буйгаараа онцлог юм.Жүжгийн тасалбарын үнэ суудлынхаа зэрэглэлээс хамааран 30.000₮, 40.000₮, 50.000₮-ийн сонголттой худалдаалагдаж байгаа бөгөөд байгууллага, анги хамт олноороо захиалан үзэж байгаа тохиолдолд 40% – 50%-ийн хямдралыг олгох юм байна.

Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөл Э.Т.А.Гофманий 1816 онд бичсэн алдарт үлгэртЗалуу хатагтай Мари Штальбаумд зул сарын баяраар аав ээж нь нэгэн өвөрмөц бэлэг өгсөн нь дуулж ч чадахгүй бүжиглэж ч чадахгүй зөвхөн самар л цөмж чаддаг тоглоом байлаа. Анх харсан цагаас эхэлж хараанд нь өртөж сэтгэлийг нь үнэхээр их татсан тэрхүү тоглоомыг Мари Цөмөгч цэрэг гэж нэрлэв. Удалгүй шөнө дунд болоход өнөөх тоглоом нь амь орж Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, мөн ид шидийн орноор зочилно.

Залуу хатагтай Марий хулганын хатан хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэрэгийг хулганын хаанаас аварч ,хамтдаа олон адал явдлыг туулах болно. Өглөө сэрэн болсон бүх зүйлсийг ээж аавдаа ярихад түүнд хэн ч итгэсэнгүй…

Уран бүтээлчид

Ерөнхий продюсерээр СТА О.Итгэл,

Продюсер: Б.Амарравдан

Ерөнхий найруулагчаар Б. Анхбаатар,

Ерөнхий зураач Б. Билгүүн

Хөдөлгөөний найруулагч: СТА Д.Энхбаатар

Контент бүтээгч: Э.Энхбадрал, Э.Жавхлантөгс

Нүүр хувиргагч: Д.Оюундэлгэр, А.Энхсаруул

Конструктор зураач: Б.Золбоот

Хувцасны зураач: М.Баярмаа

Туслах найруулагч: О.Минжинсор

Гэрлийн опиратор: Т.Тэгш-Алдар

Дууны опиратор: Э.Сүмбэ

Сити их сургуулийн оюутнууд

Дүрүүдэд:

Щелкунчик: З.Булган

Мари: Э.Буд-Эрдэнэ, Б.Даваасүрэн

Хулганы хаан: СТА О.Итгэл

Фриц: А.Билгүүн, Т.Тэгш-Алдар

Дроссельмейер: М.Төгөлдөр, Б.Билгүүн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН