Манай улс энэ оны эхний улиралд нийт 126 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.6 тэрбум америк доллар болсон бол экспорт 1.9 тэрбум ам.доллар, импорт 1.7 тэрбум ам.доллар болжээ. Экспорт 2022 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 58.3 сая ам.доллароор буурсан байна. Үүнд нүүрсний экспорт 16.7 сая ам.доллароор багассан үзүүлэлт голлон нөлөөлжээ. Экспортын 97.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.
Харин БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 46.5 хувийг зэсийн баяжмал, 41.0 хувийг чулуун нүүрс эзэлж байна. Мөн Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг алт бүрдүүлжээ гэж ҮСХ-оос мэдээллээ.