Нүүр хуудасМэдээЭлэг шилжүүлэн суулгах 16 цагийн хүнд хагалгааны ард амжилттай гарсан охин өнөөдөр...

Элэг шилжүүлэн суулгах 16 цагийн хүнд хагалгааны ард амжилттай гарсан охин өнөөдөр эмнэлэгээс гарлаа

Төрөлхийн цөсний замын битүүрэлтэй төрсөн Э.Энхномин охинд яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлага тулгарсан.  Мөнгө санхүүгийн хувьд боломж бололцоо тааруухан байсан гэр бүлийн талаар иргэн Ж.Отгонбаяр цахим орчинд тарааж хандивын аян эхлүүлжээ.  2 хоногийн хугацаанд 67 сая төгрөг цугласан байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон БНСУ-ын эмч нартай хамтран 16 цагийн хүнд хагалгааны ард ийнхүү гарчээ.

100 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 хүнд нэгэн зэрэг хагалгааг хийсэн. Амьд донор буюу ааваас нь элэг таллан охинд шилжүүлжээ.  Онош нь хүнд, биеийн байдал тун тааруухан байсан Энхномин охин 20 хоногийн дараа ийнхүү эмнэлгээс гарч байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлсэн 48 дахь хагалгаа энэ юм. Ой 7 сартай, 7 настай хүүхдүүдэд хийж байсан бол анх удаа 4 настай охинд хийжээ. Өртөг өндөртэй, нарийн ур чадвар шаарддаг хагалгааны дараагийн тов ч гарсан байна.  Олны хүч оломгүй далай гэдэг.  Сайхан сэтгэлтэй ард түмний өгсөн тусаар хөл дээрээ боссон охины гэр бүл өөрсдийн гэсэн орон байргүй айлын хашаанд амьдардаг байсан бол хандивын мөнгөний үлдэгдэл дээр аян санаачлагч мөнгө нэмэрлэн 1 өрөө байр худалдан авч өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН