Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолтой холбоотой өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний талаар мэдээлэл өгч байна.
ЭМДЕГ-ын 1800-1363 утсаар ирсэн иргэдийн асуултад хариулж байна.
ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Батчимэг:
Хорт хавдартай хүн химийн эмчилгээний хамтын төлбөрийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж төлөхгүй болж байгаа юм. Хамтын төлбөрийн тухайд өвчтөний төлбөрийг иргэн, даатгал хэдийг төлөх вэ гэдэг нь журам дээр шинэчлэн оруулсан. Нөгөөтэйгүүр төр шимтгэлийг нь даахаар болсон учир группт байдаг, ахмад настан, хоригдол, хүүхдээ асарч байгаа хүн гээд зорилтот бүлгүүд чөлөөлөгдөж, ор хоногийн мөнгө төлөхгүй болж байгаа юм.