Нүүр хуудасМэдээЭмч Б.Бямбабаяр: Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг охидыг тоохгүй орхиж болохгүй

Эмч Б.Бямбабаяр: Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг охидыг тоохгүй орхиж болохгүй

Өөрөө мэдэхгүй, мэдлэггүй байж болно. Гэхдээ хүүхдийнхээ үгийг тоож сонсоод анзаарчхаж байгаарай.

Сарын тэмдэг их өвдөлттэй ирдэг 13 тай охин дөрөв дэх сарын тэмдгээс эхлээд зүүн доошоо өвдөөд байна гэж дөрвөн сар явж ээ. Эхэндээ бага багаар хатгуулж өвддөг байсан бол сүүлдээ дарах төдийд л хөндүүртэй.

Атгасан гарын хэмжээтэй уйланхай….Хэмжээ нь 9,0*7,8см. Бид ч хүүхэд байсан. Хүүхэд заримдаа баашилдаг гэхдээ байнга биш. Баашилсан ч гэсэн анзаарч анхаарч байгаарай. Зүв зүгээр хүүхэд хэзээ ч тэгэхгүй. Мэдэхгүй байж болох ч анзааргатай байж үзээч тэх үү…

Одоо энэ уйланхай мөд шимэгдэхгүй. Эмийн эмчилгээ үр дүнгүй бол хагалгаа л яригдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН