Нүүр хуудасМэдээЭМЯ: Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад НҮБ-ын...

ЭМЯ: Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгахад НҮБ-ын хүн амын сан дэмжин ажиллахаа илэрхийлжээ

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн Дэд захирал, доктор Александар Саша Бодирозаг Монгол Улсад ажиллах үеэр нь ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Очирбат хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын төвлөрлийг сааруулахад орон нутаг дахь эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ чухал болохыг онцлоод НҮБ-ын Хүн амын сан олон улсын сайн туршлага, техник аргазүйн зөвлөгөөгөөр хангахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүн амын сан эхийн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход ЭМЯ-тай олон жил, тууштай хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН