Сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох замаар төвлөрлийг сааруулж 2028 он гэхэд илрүүлэлтийн түвшинг 70%-д хүргэх, бүх хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилтыг 91%-д хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

ДЭМБ-ын зөвлөмж болгож буй эрүүл мэндийн тогтолцоонд тулгуурлан бүх шатны эрүүл мэндийн байгууллагын оролцоотой сүрьеэгийн илрүүлгийг оновчтой зохион байгуулахад ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан болон бусад ОУ-ын байгууллагууд хамтран ажиллаж эрт илрүүлгийн чанарыг сайжруулах үндэсний стратеги төлөвлөгөөнд суурилсан НЭМ-ийн төвүүдийг чадавхижуулна. Эхний ээлжинд нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байгуулах юм.

Жишиг төвүүдэд тулгуурлан НЭМТ-ийг чадавхижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуураар хангаж, хүний нөөцийг сургах, суурин болон явуулын багаар илрүүлэг, үзлэгийг зохион байгуулахаар ажиллана.
