Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээний санг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний өгөгдлийг олон улсын ангилал кодчлолын дагуу цуглуулах, хадгалах, боловсруулах ажлын хүрээнд Олон улсын эмнэлзүйн нэр томьёог хөгжүүлэгч Snomed international байгууллагын албан ёсны гишүүнээр элслээ.

Тус байгууллагад гишүүнээр элсэн орсноор олон улсад хэрэглэдэг эмнэлзүйн нэр томьёоны өгөгдлийн санг Монгол Улсад нэвтүүлэх, арга аргачлалаар хангагдах, эрүүл мэндийн салбарт системтэй зөв нэвтрүүлэх боломжтой болж байна.