Нүүр хуудасМэдээЭМЯ-ны дэргэдэх 12 мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, нэг салбар зөвлөлийг шинээр...

ЭМЯ-ны дэргэдэх 12 мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, нэг салбар зөвлөлийг шинээр байгуулжээ

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Монгол Улсын Засгийн газрын болон салбарын зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шаардлагатай асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, шинэ техник, технологийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхэд мөрдөж ажиллах эмнэлзүйн заавар, стандартыг боловсруулж хэрэгжилтийг хангуулахад голлох чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөлүүдийг байгуулан ажилладаг.

Өнөөгийн байдлаар 43 мэргэжлийн салбар зөвлөл 413 гишүүнтэйгээр ажиллаж, зарим тулгамдсан асуудал, шаардлагын улмаас 12 мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, 1 салбар зөвлөлийг шинээр байгуулаад байна.

Өнөөдөр салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтнүүдтэй уулзаж шинэ санал санаачилгуудыг дэвшүүлэн, бодлогын ажлуудад хэрхэн тусгаж ажиллах тухай хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН