Нүүр хуудасМэдээЭМЯ: Орон нутагт эхэлсэн 6 настны шүдний эрт илрүүлгийн үзлэг Орхон аймагт...

ЭМЯ: Орон нутагт эхэлсэн 6 настны шүдний эрт илрүүлгийн үзлэг Орхон аймагт хамгийн өндөр буюу 93 хувьтай байна

”Сургуульд суурилсан эрт илрүүлэг”-ийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 9 сараас эхлүүлэн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчид буюу 6 настнуудын нүд шүд зүрхний үзлэгийг хийж оношилж, эмчилж эхэлсэн. Харин орон нутаг буюу 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг өнгөрсөн 4 дүгээр сард эхэлж нийт аймгуудын дунд нүд шүдний үзлэг 30-40 хувийн явцтай байна.

Өнөөдрөөс зүрхний үзлэг хийх аппарат аймгуудад очиж байгаа бөгөөд зүрхний цахилгаан бичлэг хийж өөрчлөлттэй гарсан хүүхдүүдийг дахин зүрхний эхо үзлэгээр нарийвчлан оношилж эмчлэх юм.

Одоогийн байдлаар 21 аймагт эхэлсэн нүд, шүдний үзлэгийн хамрагдалт хамгийн өндөр аймаг Орхон аймаг 93 хувь, Увс аймаг 71 хувь, Дундговь аймаг 62,6 хувь, Завхан аймаг 67 хувьтай үргэлжилж байна.

21 аймгийн үзлэгийн явцын дэлгэрэнгүй мэдээллийг https://aimag.eruulhuuhed.mn/mainDas…/null/100000085421749 үзнэ үү!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН