Нүүр хуудасМэдээЭМЯ: Ор дэлгэлээ гэхэд ажиллах эмч байхгүй...

ЭМЯ: Ор дэлгэлээ гэхэд ажиллах эмч байхгүй…

Өнгөрсөн хоногт шинээр 2,612 хүн COVID-19-өөр өвчилж, 12 хүн энджээ

Коронавирусын халдвар авсан хүмүүсийг хэвтүүлэх эмнэлгийн ор хүртээмжгүй байгаа асуудлаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр зарим мэдээллийг өглөө. Тухайлвал:

Гэрээр буюу өрхийн эмчийн хяналтад 68,133 хүн эмчлэгдэж байна. Эдгээр хүнийг эрэмблээд эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай хүмүүсээ шилжүүлж байгаа.

Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэмж ор дэлгэх, тусгаарлах байрыг нэмэх гэхээсээ илүүтэй хүний нөөц хамгийн их тулгамдсан асуудал болоод байна. Эмч нар маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа.Эрүүл мэндийн яамны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлж байгаа. 

Нэмж ор дэлгэлээ гээд ажиллах эмч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмч нарыг нэг өдөр бэлдэхгүй. Эрүүл мэндийн салбар хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН