Нүүр хуудасМэдээЭМЯ: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын...

ЭМЯ: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын зааврын төслийг хэлэлцлээ

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх зааврын төслийг хэлэлцэх уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.


Уулзалтад төрийн болон мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцож, том, жижиг суурин газрын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын заавар болон ус, ариун цэвэр, эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн төслүүдийг хэлэлцэв.


Уулзалтын гол үр дүн: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх усны хомсдол, үер, усны эх үүсвэрийн бохирдлын эрсдэлийг үнэлэх, бууруулах чиглэлээр санал, зөвлөмжийг нэгтгэв. Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах, байгууллага хоорондын үүрэг, хариуцлага, хамтын ажиллагааг уялдуулах талаар санал солилцлоо.


Зааврын төслийг үндэсний нөхцөлд нийцүүлэн сайжруулах, хэрэгжилт, хяналт-шинжилгээг тодорхой болгох чиглэлээр санал дэвшүүлэв. Зааврыг боловсруулж, хэрэгжүүлснээр ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлийг урьдчилан сэргийлэх, бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн үед үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН