Нүүр хуудасМэдээЭМЯ: ХОВД АЙМГИЙН СУМДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯВУУЛЫН...

ЭМЯ: ХОВД АЙМГИЙН СУМДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯВУУЛЫН ЭМЧ НАРЫН ХАМТАРСАН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүдийн хамт 2023 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 31-ны өдрүүдэд Ховд хотын төв Жаргалант, Мөст, Булган, Зэрэг, Мянгад сумдад хамтран ажиллаж, орон нутагт хийгдэж байгаа эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байна.

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/256 дугаар тушаалын дагуу эмч нарын хамтарсан явуулын баг орон нутагт 8 дугаар сараас эхлэн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа билээ.

Орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн 16 суманд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон бусад харьяа эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн 39 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг тус аймгийн ЗДТГ, ЭМГ-тай  хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн 14 сумын 3000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулан, зөвлөгөө, зөвлөмж өгч, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөл болон хожуу үед гарах хүндрэлээс урьдчилан сэргийлээд байна.

Иргэдийн зүгээс уг үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа олон хүнийг богино хугацаанд үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгч, аслагдсан орон нутагт амьдардаг иргэдэд тэр дундаа малчдад илүү хүрч тусламж, үйлчилгээг ойртуулсан нь сайшаалтай байгааг дурдсан.

Тус төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг Говь-Алтай аймгийн 17 суманд үргэлжлүүлэн 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН