14 хоногийн хөл хорио үр дүнгүй анхнаасаа 28 хоног тогтоох саналтай байсан талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдэгдсэн.
Тэгвэл ЭМЯ ч мөн дахин 7-14 хоног сунгах ёстой гэдэг санал гаргаж УОК-т хүргэсэн байна.
Тус саналыг өнөө орой УОК хэлэлцэж ЗГ-т уламжилна.
Засгийн газраас олон хоног хөл хорио тогтоох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй, иргэдийн амьдралд хүндрэлтэй гэдэг байр суурьтай байгаа. Тиймээс ч амаргүй бөгөөд хамгийн сүүлчийн удаа 15 хоногийн хөл хориог тогтоолоо гэж мэдэгдсэн билээ.