Нүүр хуудасМэдээЭМЯ: Ясны хорт хавдар, үе мөч, нугас, нурууны гэмтлийг богино хугацаанд үр...

ЭМЯ: Ясны хорт хавдар, үе мөч, нугас, нурууны гэмтлийг богино хугацаанд үр дүнтэй эмчлэхэд эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалт зохион байгуулах санамж бичиг байгууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь эрүүл мэндийн салбарын хөгжилд түлхэц болохуйц олон чиглэлээр гадаадын байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөдөр БHХАУ-ын Бээжин Их Сургуулийн харьяа Өвөр монголын Хавдрын эмнэлгийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Чи Чен Хуй, мэргэжилтэн Бөхцэцэг, Лю Янг нар тус төвд хүрэлцэн ирж, төвийн захирал Б.Нарантуяа болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар ясны хорт хавдар, үе мөч, нугас, нурууны гэмтлийг богино хугацаанд үр дүнтэй эмчлэхэд эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалт зохион байгуулах, зочин профессор урьж хамтарсан үзлэг эмчилгээ хийх, туршлага солилцох зэрэг чиглэлээр санамж бичиг байгуулан хамтарч ажиллахаар тохирлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН