5 C
Ulaanbaatar
Баа, 26 2 сар 2021 17:58:38
Нүүр хуудас Мэдээ Энхийг сахиулагчид өрх толгойлсон бүсгүйд өргөө цагаан гэр, иж бүрэн тавилга бэлэглэлээ

Энхийг сахиулагчид өрх толгойлсон бүсгүйд өргөө цагаан гэр, иж бүрэн тавилга бэлэглэлээ

ИБНАУ-д явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хошууч Ц.Энхцогт захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн даруйдаа буюу өнгөрсөн долоо хоногт нэгэн буянтай сайн үйлсийн аян өрнүүлжээ. Эх орондоо ирснийхээ л маргааш Нарантуул захаас таван ханатай өргөө цагаан гэр, тавилгын хамт худалдан авч өрх толгойлсон нэгэн бүсгүйд бэлэглэсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг Цэрэнчимэд гэдэг бүсгүй нь 1-8 насны дөрвөн хүүхэдтэй, зорилтот бүлгийн айл ажээ. Өдгөө тэр бүсгүй санаа зовох зүйлгүй аз жаргалтай сайхан амьдарч байна. Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсад цуурайтуулаад зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд нэгэн айл өрхөд хандив өргөж, аз жаргал бэлэглэсэн энхийг сахиулагчиддаа баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН