Нүүр хуудасМэдээЭнхтайваны гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл

Энхтайваны гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл

Өчигдөр буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагууд “Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэж мэдээлсэн. Энэ талаар нийслэлийн холбогдох албанаас тодруулахад “Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна. Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. 60 гаруй жилийн өмнө ашиглалтад оруулсан тус гүүрийг хүчитгэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа.

Харин тус гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл” гэв. Ташрамд, трамбайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Трамбай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй учраас олон улсад ашиглалт ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН