7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 18:22:57
Нүүр хуудасМэдээ“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Э.Дөлгөөн замын засвар, арчлалтын ажлын явцтай танилцлаа

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Э.Дөлгөөн замын засвар, арчлалтын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болсон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын нөхцөл байдал, замын засвар, арчлалтын ажлын явцтай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөн танилцлаа. Энэ үеэр тэрбээр Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн хүндрэлтэй байдлыг сайжруулах, замын хураамжийн орлогыг түргэн шуурхай гүйцэтгэх зэрэг асуудлаар “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн удирдлагуудтай санал солилцлоо.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар арчлалтын ажилд нэн шаардлагатай байгаа ажилтнуудыг зөөвөрлөх автобус, индүүт машин, замын 119 дэх км-т тээвэрчдийн болон Гэрээт цагдаагийн тасгийг байрлуулах түр кэмпийг яаралтай байгуулж өгөхийг хүслээ. “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Дөлгөөн дээрх асуудлуудыг ТУЗ-ийн хуралд яаралтай оруулж, танилцуулахаар болов. Мөн зардлаа багасгаж, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллахын зэрэгцээ нүүрс тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж ажиллахыг “Гашуун Сухайт Авто Зам” компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН