Санамж бичгийн хүрээнд талууд дэд бүтэц, үйлдвэрлэл , тээвэр логистикийн чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ оюутан , залуусыг сургах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг бүрдүүллээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон түүний гэрээт компаниудын дизель түлшний хангамжийн найдвартай байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдлийг нэвтрүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжихэд Норинко компани хамтран ажиллана гэжээ





