Нүүр хуудасМэдээЭТТ: "Эрдэнэс Тавантолгой'' ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ЭТТ: “Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулж, компанийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар гэрээнд гарын үсэг зурлаа. 

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд Хамтын ажиллагааны гэрээг байгуулдаг бөгөөд  Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх урт хугацааны стратеги хөтөлбөр, бизнес төлөвлөгөөг удирдлага болгон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад энэхүү гэрээ чухал ач холбогдолтой юм.

Энэ оноос эхлэн Хамтран ажиллах гэрээний санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сард батлагдсан Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасны дагуу төсвийн захиран зарцуулах эрх нь орон нутагт төвлөрч, иргэдийн оролцоо хяналт дор төсөл хөтөлбөр, ажлууд хэрэгжинэ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой хөгжлийг дэмжих сан”-д хөрөнгө оруулалт төвлөрдөг байсныг дээрх хуулийн зохицуулалтаар цуцалж, тус санг татан буулгасан юм.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчин болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зориулж 2018 оноос хойш нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН