Нүүр хуудасМэдээ“Эрсдэлийн харилцаа холбоо, мэдээлэл” сэдэвт сургалтад хамрагдаж байна

“Эрсдэлийн харилцаа холбоо, мэдээлэл” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Узбекистан Улсын Ташкент хотноо нийтийг хамарсан арга хэмжээний үеийн бэлэн байдал хариу арга хэмжээ Р87 төслийн хүрээнд зохион байгуулж “Эрсдэлийн харилцаа холбоо, мэдээлэл” сэдэвт сургалтад ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахмад Ш.Анхтуяа, хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Энхмаа, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Чимэдцэрэн хамрагдаж байна.

 Монгол Улсаас тус сургалтад 6 байгууллагын 11 ажилтан, албан хаагчид хамрагдаж байгаа юм.

 Энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус сургалтад Төв Азийн Казакстан, Киргизстан, Пакистан, Узбекистан, Таджикистан болон Монгол улсын 70 гаруй мэргэжилтэн оролцож, эрсдэл болон хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН