Нүүр хуудасМэдээЭрэгтэй, эмэгтэй 3х3 сагсны шигшээ дэлхийн элсний наадамд оролцоно

Эрэгтэй, эмэгтэй 3х3 сагсны шигшээ дэлхийн элсний наадамд оролцоно

Индонезийн Бали аралд Дэлхийн элсний наадмыг 2023 оны 8дугаар сарын 5-12-нд зохион байгуулна.

Тус наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудыг зохион байгуулагчид зарласнаар эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 баг өрсөлдөхөөр болов. Дэлхийн чансааг 11 дүгээр сарын 1-нд шинэчлэн гаргаснаар тивдээ эхний дөрвөн байрт бичигдсэн багууд /Ази тивийн хувьд эхний гурав/ наадамд шууд оролцох эрхтэй болсон байна.

Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчдийн хувьд Ази тивийн чансааны нэг болон 3 дугаар байрт бичигдэж байгаа учир журмын дагуу наадамд оролцох эрхтэй боллоо.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, АНУ, Чили, Доминикан, Пуэрто-Рико, Египет, Бенин, Тунис, Кени, Литва, Франц, Польш, Израиль болон зохион байгуулагч Индонезийн шигшээ наадамд өрсөлдөх болзлоо хангаад байна.

Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ, Япон, Монгол, АНУ, Венесуэл, Чили, Доминикан, Египет, Тунис, Кени, Уганда, Франц, Герман, Нидерланд, Литва болон зохион байгуулагч Индонезийн шигшээ өрсөлдөхөөр боллоо.

2019 онд Катарын Доха хотод болсон өмнөх элсний наадмаас 3х3 сагсны эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртэж байв.

Ирэх жилийн наадамд манай улс 3х3 сагсан бөмбөгөөс гадна элсний бөх, элсний волейболын төрлөөр эрхээ аван оролцох боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН