Нүүр хуудасМэдээ21 аймагт хүнсний хувьсгал хийж эхэллээ

21 аймагт хүнсний хувьсгал хийж эхэллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт албан ёсоор эхлүүлж, эрчимжүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг 21 аймагт зохион байгууллаа.

Орон нутагт зохион байгуулж буй тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарХХААХҮЯ, Орон нутгийн Засаг даргын тамгын газрууд, Хүнс, хөдөө аж ахуйн газрууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулав.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг зүүн 3 аймагт ажиллалаа

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж, тус аймгууд ирэх 4 жилд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангахад орон нутаг ямар оролцоотой ажиллахыг судаллаа. Ажлын хэсэгт:

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Батбаатар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан,

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ,

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нарын албаны хүмүүс ажиллалаа.

“Хүнсний Хувьсгалд”-д Хэнтий аймаг манлайлан оролцоно

/2022/10.30/ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Хэнтий аймагт албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун биечлэн оролцож, энэ хөдөлгөөнийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө салбар яамнаас шуурхайлан ажиллаж байгаагаа онцлоод дараах бодлого, зорилтыг танилцуулав. Зөвлөгөөнд Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, иргэд, малчид, хөдөлмөрчид идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Сүхбаатар аймаг “Хүнсний Хувьсгал” хөдөлгөөнд нэгдлээ 

/2022.10.31/ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Сүхбаатар аймагт албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөн зохион байгууллаа. Улс орон даяар “Хүнсний хувьсгал”-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө салбар яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрийн бодлого, хэрэгжилт, мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэлийг танилцууллаа. Сүхбаатар аймгийн удирдлага, иргэд, малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд нээлтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, “Хүнсний хувьсгал”-д нэгдэж хичээл зүтгэлээ гарган, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН