Нүүр хуудасМэдээЭрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болжээ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болжээ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болсон байна.

Даатгуулагч иргэн E-barimt аппликэйшнээр шимтгэлээ төлж болох бөгөөд төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой болсон талаар ЭМД-ын газраас мэдээллээ.

*Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

Алхам : E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.

Алхам: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.

Алхам : Даатгуулагчийн төрлөө сонгох.

Алхам: Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох. Алхам: Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.

Алхам: Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

Алхам : Төлбөрийн боломжуудаас сонгох

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН