Нүүр хуудасБусадЭрүүл мэндийн салбарын 100 удирдагчийг Харвардын их сургуультай хамтран бэлдэнэ

Эрүүл мэндийн салбарын 100 удирдагчийг Харвардын их сургуультай хамтран бэлдэнэ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар эрүүл мэндийн салбарыг ирээдүйд удирдах залуусыг бэлдэх зорилгоор Харвардын Их сургуультай хамтарсан нэг жилийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сараас боловсруулж эхэлжээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны 100 залууг Улаанбаатар болон орон нутгийн эмнэлгүүдээс нээлттэй шалгаруулна. Эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн статистик, өвчлөлийн тархвар зүй, анхан шат, ахисан түвшинд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, манлайлал, хямралын удирдлага, эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг тэнхим, цахим хэлбэрээр Харвардын багш нар заана.

Уг ажлын хүрээнд Харвардын их сургуулийн дэд профессор Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эвариста Комлантай уулзаж санал солилцлоо хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

If you have low testosterone levels, finding the best site to buy testosterone online, can help get your levels back to normal. It may also relieve symptoms such as fatigue, mood changes, decreased energy, and decreased bone density.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН