Нүүр хуудасМэдээЭТТ: АНУ-д үйлдвэрлэгдсэн 6 шинэ зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүллээ

ЭТТ: АНУ-д үйлдвэрлэгдсэн 6 шинэ зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүллээ

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар бөгөөд “Эрдэнэс Тавантолгой “ХК-ийн хөрөнгө оруулалтаар төсөл амжилттай хэрэгжлээ.

Төслийн 5 дугаар багц буюу Хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх ажлын хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.

Өндөр хүчин чадалтай зүтгүүрүүд нэвтэрснээр Тавантолголгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачаа эргэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэх бөгөөд төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллах үед “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд энэхүү төмөр замаар 30 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм.

Мөн “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг болох зүтгүүрийн засварын төвийг АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН