Нүүр хуудасМэдээЭТТ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо

ЭТТ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо

Монгол Улсад анх удаа бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг бүтээн байгууллаа. Уг төв нь жилд 20 сая/тонн түүхий нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Нүүрс ачих логистикийн төвийн төслийг 2021 онд эхлүүлж 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад орууллаа. Төслийн нийт хөрөнгө оруулалт 313.192 тэрбум төгрөг бөгөөд 1 тонн нүүрс ачих өөрийн өртөг 2353.9 төгрөг, борлуулалтын орлого 3.9 их наяд төгрөгт хүрэх боломж нээгдэнэ.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв нь Тавантолгойн ордын Баруун, Зүүн цанхын уурхайгаас олборлосон түүхий нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах” үйлдвэрийг түүхий нүүрсээр хангахаас гадна төмөр замын тээвэрт бэлтгэн вагонд ачих технологийн 7 дамжлага бүхий цогц бүтээн байгуулалт юм.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” ашиглалтад орсноор шинээр 135 ажлын байр бий болж, улс, орон нутгийн төсөвт бүрдүүлэх татварын хэмжээ нэмэгдэх зэрэг нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломж нээгдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН