Нүүр хуудасМэдээЭХЭМҮТ-ийн 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч орон сууцандаа оржээ

ЭХЭМҮТ-ийн 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч орон сууцандаа оржээ

Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гарсан.

Энэ хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс/ЭХЭМҮТ/ 33 сувилагчид тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн байрны урьдчилгаа өгөхөөр шийдвэрлэж, гэрчилгээг нь гардуулсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар 26 сувилагчийн зээлийн шийдвэр гарч, байрандаа оржээ.

ЭХЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхэлсэн байна.

Манай улсад 4,000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Эрүүл мэндийн салбар 56 мянга гаруй ажилчинтай. Үүнээс 13,698 нь эмч. 34.7 хувь нь бусад ажилчин, 26.4 хувь нь сувилагч болон тусгай мэргэжилтэн, 4.7 хувь нь эм зүйч.

Эрүүл мэндийн салбарын ажилчдын 72.9 хувь нь ямар нэгэн байдлаар зээлтэй бол 10.3 хувь нь орон сууцных. Түрээсийн байранд 42 хувь, гэрт 35 хувь, 5.5 хувь нь айлын хажуу өрөөнд, 17.5 хувь нь өөрийн орон сууцтай гэсэн судалгаа гарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН