Нүүр хуудасМэдээЭХЭМҮТ: Иргэд та бүхнийг цахим сүлжээнд тавигдаж буй худал мэдээ, мэдээлэлд автахгүй...

ЭХЭМҮТ: Иргэд та бүхнийг цахим сүлжээнд тавигдаж буй худал мэдээ, мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна

Сүүлийн үед “ЭХЭМҮТ-ийн бүлгэм” нэртэй олон нийтийн цахим группт (1000 гаруй гишүүнтэй) байгууллагын нэр хүнд, ажилтнуудын хамт олонч уур амьсгалд сөргөөр нөлөөлөхүйц, нэгнээ гүтгэн харлуулсан, үндэслэлгүй мэдээллүүд нийтлэгдэж байна. Эдгээр сөрөг мэдээлэл нь нийт ажилчдад хамааралгүй төдийгүй, ажилтнуудын итгэл үнэмшил, урам зоригт сөргөөр нөлөөлж, ажлын бүтээмж буурах, хамт олны дунд үл ойлголцол, стресс үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд тус групп болон бусад олон нийтийн орчинд аливаа асуудлыг хувийн хандлага, сөрөг үг хэллэгээр бус ажил хэрэгч, хүндэтгэлийн харилцаанд тулгуурлан шийдвэрлэхийг уриалж байна. Бид бие биенээ хүндэтгэж, ойлголцож, асуудлыг зохих шатны албан ёсны журмаар шийдвэрлэж байх нь хамгийн зөв хандлага юм. Нэг зорилгын төлөө нэгдсэн бид бүхэн эв нэгдэл, эерэг уур амьсгалыг эрхэмлэн, өөдрөг сэтгэлээр ажлынхаа нэг өдрийг эхлүүлж, нийт иргэд, өвчтөнүүддээ мэргэжлийн өндөр түвшинд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллахыг уриалж байна.

ЭХЭМҮТ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН