НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үндэсний Олимпын Хороотой хамтран “Эрүүл хүнс, Эрүүл хүн” арга хэмжээг зохион байгуулж байна.
“Эрүүл хүнс, Эрүүл хүн” арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлэхдээ: “Эрүүл хүнс бол зөвхөн хүнсний асуудал биш. Энэ бол байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд цаашлаад улс орны хөгжлийн асуудал юм гэв.
Тухайлбал газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт нь хүнсний үйлдвэрлэл, хүртээмж, шим тэжээл, усны аюулгүй байдал улмаар хүний эрүүл мэндэд улам бүр нөлөөлж байна.
“Эрүүл хөрс-Эрүүл хүнс-Эрүүл хүн-Эрүүл Монгол” хэмээн уриаллаа.





