Нүүр хуудасМэдээЯпонд хүчтэй аадар орсноор 500 байшин усанд автжээ

Японд хүчтэй аадар орсноор 500 байшин усанд автжээ

Японы хойд Ямагата мужид хүчтэй аадар бороо орж, гол үерлэсний улмаас хэд хэдэн дүүрэг усанд автжээ.

Могами голын ойролцоох 500 орчим байшин усанд автсан байна. Оршин суугчдыг цаг тухайд нь нүүлгэн шилжүүлж амжсан учир энэ байгалийн үзэгдлийн улмаас хүнд ямар нэг бэртэл гэмтэл учраагүй байна. Одоогоор нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хэдэн зуун хүн байрлуулаад байна.

Түүнчлэн гол үерлэсний улмаас Ямагата мужийн хэд хэдэн дүүрэгт тэр дундаа 15 орчим эмнэлэг, ахмад настныг асрах төвүүдэд ус тасарчээ. 

Японы олон бүс нутагт 7 дугаар сарын туршид хүчтэй аадар бороо орсоор байна. Аадар бороо тус улсын баруун өмнөд Хоншю аралд хамгийн их хохирол учруулжээ. Энэ сарын эхээр тус аралд хөрсний гулгалт үүсэж, үер болсны улмаас 80 орчим хүн амь үрэгдэж, 12 мянган байшин барилга эвдэрч сүйдсэн байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН