Нүүр хуудасМэдээҮйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус Байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулаад, уг асуудлыг УИХ-ын тухай хуулийн 8.1.6, 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэлэлцэж буйг дуулгалаа. Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжив.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН