Нүүр хуудасМэдээҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ АЗЕРБАЙЖАН БОЛОН ТАНЗАНИ УЛСЫН ШИГШЭЭ БАГУУДТАЙ ТОГЛОНО

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ АЗЕРБАЙЖАН БОЛОН ТАНЗАНИ УЛСЫН ШИГШЭЭ БАГУУДТАЙ ТОГЛОНО

ОУХБХ-ны зургаан өөр тивүүдийн гишүүн холбоодын шигшээ багуудыг хооронд нь өрсөлдүүлэх зорилготой “FIFA Series” цуврал нөхөрсөг тоглолтууд ирэх гуравдугаар сараас эхлүүлэх юм.

Тус ОУХБХ-ны “FIFA Series” шинэ төсөл нь 2026 оноос бүрэн хэмжээгээр эхлэх бөгөөд энэ жилийн туршилтын тоглолтууд ОУХБХ-ны өдрүүдээр /FIFA Days/ буюу 03 сарын 18-наас 26-ны хооронд Алжир, Азербайжан, Саудын Араб, Шри-Ланк гэсэн 4 улсад зохион байгуулагдах юм.

Тэгвэл уг төслийн хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг Азербайжан улсын Баку хотноо 03-р сарын 22-нд ОУХБ-ны чансааны 123-д эрэмбэтэй Азербайжан /Европ/, 03-р сарын 25-нд 130-д эрэмбэтэй Танзани /Африк/ улсын шигшээ багуудтай тоглоно.

Ийнхүү Монголын Үндэсний шигшээ баг өмнө нь Африкийн Маврики, Европын Гүрж улсын шигшээ багуудтай тоглож байсан бол энэ удаад Азербайжан, Танзани улсуудтай учраа тааран тоглохоор болж байна.

🏆ОУХБХ-НЫ FIFA SERIES НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ

✅03-р сарын 22-нд 23:00 /УБ-н цагаар/

🏟️Азербайжан улс Баку хот /Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэн/

🇦🇿АЗЕРБАЙЖАН 🆚🇲🇳МОНГОЛ

✅03-р сарын 25-нд 20:00 /УБ-н цагаар/

🏟️Азербайжан улс Баку хот /Далга Арена цэнгэлдэх хүрээлэн/

🇹🇿ТАНЗАНИ 🆚🇲🇳МОНГОЛ

#FIFA

#fifaseries

#FriendlyMatches

МХБХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН