Нүүр хуудасМэдээҮСХ: Төгрөгийн хадгаламж багасч, валютынх өссөн үзүүлэлттэй байна

ҮСХ: Төгрөгийн хадгаламж багасч, валютынх өссөн үзүүлэлттэй байна

Улсын хэмжээнд төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 13.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 600.5 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 665.6 (4.6 хувь) их наяд төгрөгөөр багассан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.

Тэгвэл төгрөгийн хадгаламжийн 90.5 хувь (12.4 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 114.1 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх оны мөн үеийнхээс 166.6 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН