Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас хариуцсан нутаг дэвсгэрт хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн давтамжтай дуудлага мэдээллийг бууруулах, хяналт тавих, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 28-ний хооронд “Хүчирхийлэлгүй нийгмийг хамтдаа бүтээе” арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд хариуцсан хороодын засаг дарга нар болон гэр бүлийн нийгмийн ажилтан, хороо хариуцсан хэсгийн байцаагч нар оролцож арга хэмжээг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар өнөөдөр санал солилцлоо.















