2003 оны SARS-ийн үеэр Бээжин хот 7 хоногт Шяо Тан Шаний эмнэлэгт байгуулж ашиглалтад оруулсан туршлагатай.
Тэгвэл энэ удаад коронавирусийн халдварын голомт болсон төв бүсийн Үхань хотод 1000 ортой эмнэлгийг зургаан хоногт байгуулж дуусгахаар яаралтай ажиллаж байна.
Хүөшэньшань, Лейшэньшань эмнэлэгийн барилгын ажлыг 1-р сарын 23, 25-нд тус тус эхлүүлж,шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвартай тэмцэх, шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдвар авсан хүмүүсийг тус хоёр эмнэлэгт төвлөрүүлэн эмчлэх юм байна.
Эргэн тойронд нь их олон орон сууц, хороолол байгаа болохоор оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, бохир ус, вирусийг хөрсөнд нэвтрүүлэхгүй байх зорилгоор халдварын эмнэлэг нь өндөр нягтралтай полиэтилен материалыг ашиглан баригдаж байгаа ажээ.
Шинэ эмнэлэг гэртээ хөл хорионд орсон олон хүмүүсийн сэтгэл санааны дарамтыг хөнгөлж, халдвар түргэн дарагдаж, олон өвчтөн түргэн эдгэрэхийг хүссэн итгэл найдварыг тээн босож байна.
Эх сурвалж: CRI