-2.1 C
Ulaanbaatar
Пүр, 21 10 сар 2021 06:09:24
Нүүр хуудасМэдээҮХЦ-ийн дарга Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд нутагтаа ирнэ

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд нутагтаа ирнэ

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт БНСУ-ын прокурорын байгууллага мөнгөн торгууль оногдуулах магадлалтай талаар тус улсын хэвлэлүүд бичиж эхэлжээ. Тодруулбал, БНСУ-ын талаас Д.Одбаярыг гадаадын иргэн, өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзэж, бүх нотлох баримт, мэдээллүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болсон байна.

Энэ хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэн, торгууль төлүүлэх арга хэмжээ авна гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн. БНСУ-д бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиар зохицуулдаг, хуулийн дагуу торгуулиа төлөх юм бол хилийн хоригоо цуцлуулж, эх орон руугаа ирэх боломжтой болох аж. БНСУ-д Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн этгээд 10 хүртэлх сая воны торгууль төлдөг журамтай юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН