Нүүр хуудасМэдээӨмнөговь аймгийн БОЭТ-ийн эх барих эмч нар яаралтай дуудлагаар малчны хотонд ажиллаж,...

Өмнөговь аймгийн БОЭТ-ийн эх барих эмч нар яаралтай дуудлагаар малчны хотонд ажиллаж, жирэмсэн эхийн амийг аварлаа

Тодруулбал 2024 оны 01-р сарын 27-ны 17 цаг 00 минутанд Сэврэй сумын Бүйлсэн багаас “20-21 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй эхэс ховхрон доош их хэмжээний цус алдаж байна” гэсэн дуудлага ирсний дагуу Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Мөнхбат, эх барих эмэгтэйчүүдийн их эмч Э.Энх-Эрдэнэ, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч Х.Оюунсувд, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Ц. Мөнхдэлгэр, Мэс заслын сувилагч Ц.Санчирбаяр, түргэний жолооч н.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хагалгааны баг гарч, газар дээр нь тусламж үйлчилгээг үзүүлжээ.

Жирэмсэн эх 20-21 долоо хоногтой. Жирэмсний хожуу хугацааны бүрэн бус зулбалт, эхэс ховхролттой гэсэн оноштой. Жирэмсэн эхийн биеийн байдал хүнд, нийт алдсан цус 1600 мл байсан тул эхийг яаралтай кесар мэс ажилбарт оруулсан байна. Малчны хотонд, гэрт нөхцөл байдал хүнд байсан ч тус баг эхийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж чаджээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн БОЭТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН