Нүүр хуудасБусадӨмнөд Солонгос улс төрийн албан хаагч согтуугаар жолоо барьсан тохиолдолд оноох шийтгэлийг...

Өмнөд Солонгос улс төрийн албан хаагч согтуугаар жолоо барьсан тохиолдолд оноох шийтгэлийг чангалжээ

Өмнөд Солонгосын засгийн газрын авлигатай тэмцэх байгууллага согтуугаар жолоо барьсан төрийн албан хаагчдад оноох сахилгын шийтгэлийг чангатгаснаа өчигдөр зарлажээ.

Шинэ журмын дагуу согтуугаар жолоо бариад саатуулагдсан төрийн байгууллагын албан хаагчийн цусан дахь спиртийн агууламж 0.2 хувиас дээш гарсан тохиолдолд шууд ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.

Энэ нь тухайн албан хаагчийн хувьд анхны тохиолдол байсан ч шийтгэлийг хөнгөрүүлэхгүй байхаар зохицуулжээ.

Харин цусан дахь спиртийн агууламж 0.08 хувиас дээш гарсан тохиолдолд ажлаас нь түдгэлзүүлэх, албан тушаал бууруулах арга хэмжээ авахаар журамд тусгасан байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын харьяа нийт 75 байгууллагын дотоод дүрэм журмыг нягтлан шалгасны эцэст согтууруулах ундаатай холбоотой шийтгэлийг чангатгах арга хэмжээг авахаар болсон юм байна.

Эх сурвалж: Yonhap News

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН