Нүүр хуудасМэдээӨнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.28-05.04/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 44 иргэний аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 144 нь объектын гал түймэр, 7 нь ой хээрийн гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН