20 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 16:13:45
Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс эхлэн нийслэлд иргэдээс шинжилгээ авах цэгүүд ажиллана

Өнөөдрөөс эхлэн нийслэлд иргэдээс шинжилгээ авах цэгүүд ажиллана

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дараах хаяг, байршилд шинжилгээ авах төвүүдийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг НЭМГ-аас мэдээллээ. 

Иргэд дараах цэгүүдэд үнэ төлбөргүй шинжилгээ өгөх бөгөөд НЭМГ-аас шинжилгээний байр руу очих боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудаас явуулын багууд ажиллан шинжилгээ авч байгаа юм байна. Шинжилгээ авах байруудад очих боломжгүй иргэд өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан явуулын багт хандах боломжтой. 

Нийслэлд шинжилгээ авах төвүүдийн байршил: 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

  • 13-р сургууль
  • 20-р сургууль
  • 47-р сургууль
  • 114-р цэцэрлэг.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 69-р сургууль
  • 133-р сургууль
  • 142-р сургууль.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

  • 9-р сургууль
  • 12-р сургууль
  • 36-р сургууль
  • 62-р сургууль
  • 67-р сургууль
  • 83-р сургууль.

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

  • 3-р сургууль
  • 31-р сургууль
  • 58-р сургууль.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

  • 7-р сургууль
  • 18-р сургууль
  • 34-р сургууль
  • 52-р сургууль.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

  • 39-р сургууль
  • 50-р сургууль
  • 72-р сургууль.

БАГАНУУР ДҮҮРЭГ:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв.

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

  • Амбулаторийн хуучин байр.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

  • Эрүүл мэндийн төв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН