Нүүр хуудасМэдээӨнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед...

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 2023 оны 04-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн баруун болон өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +5…+7 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН